УИХ-аас тооллогын товыг өөрчлөх шийдвэрийг гаргалаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 12-р сарын 10, Пүрэв гариг, 14:16

  Монгол Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  нэгдсэн чуулганаар Хүн ам, орон сууцны улсын ээлжит  тооллогын товыг 2010 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн “00” /тэг, тэг/ цагаар өөрчлөх шийдвэрийг гаргалаа.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 12-р сарын 10, Пүрэв гариг, 14:22 )
 
Тооллогын улсын комиссын 3 дугаар хуралдаан боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 11-р сарын 20, Баасан гариг, 20:37
Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын 3 дугаар хуралдаан 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутаас 15 цаг 15 минутын хооронд  боллоо.
Энэ удаагийн ээлжит хуралдаанаар тооллогын товыг өөрчлөн тогтоох, тооллогын улсын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд уг төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 11-р сарын 20, Баасан гариг, 21:03 )
 
Үндэсний статистикийн хорооны ХАНСГ-ын даргаар ахлуулсан баг ОХУ-ын Улаан-Үүд хотноо Хүн ам, орон сууцны тооллогын талаар семинарт оролцлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 9-р сарын 24, Пүрэв гариг, 19:27

ОХУ-ын Улаан-Үүд хотноо 2009 оны 9 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүн амын тооллого, хүн ам зүйн статистикийн асуудлууд” сэдэвт семинарт ҮСХ-ноос ХАНСГ-ын даргаар ахлуулсан баг оролцоод ирлээ. Семинарын үеэр ОХУ-ын хүн амын 2010 оны тооллогын зохион байгуулалт, төлөвлөлт, асуулгын хөтөлбөр, Буриадын захиргааны статистикийн асуудлаар мэдээлэл сонсож, туршлага судаллаа. Ялангуяа, Бүх Оросын 2010 оны хүн амын тооллогын асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулалт, тооллогын асуулга болон мэдээлэл боловсруулалтад ашиглах технологи, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл авав.

Дашрамд дурьдахад ОХУ-ын Засгийн газраас Бүх Оросын 2010 оны хүн амын тооллогыг 2013 оны 10 дугаар сар хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 11-р сарын 20, Баасан гариг, 21:00 )
 

Манай вэбд...

Манайд 3 зочид онлайн
Joomla Templates by Joomlashack