Нийтэлсэн: 2015 он 01 сар 06. 12 цаг 12 минут

Монгол Улсын нийт хүн амын тоо 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2995949 болж, өмнөх оныхоос 65672 хүн буюу 2.2 хувиар өслөө.

Монгол Улсын нутаг дэвсгэрт 2014 онд 81715 хүүхэд мэндэлсэн нь төрөлтийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо.  1988 онд 75832 хүүхэд, 2013 онд 79780 хүүхэд төрсөн нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

  Төрсөн хүүхдийн тоо

Өнгөрсөн онд гадаадад 1124 монгол иргэн мэндэлж, манай улс нийтдээ 82839 шинэ иргэнээр бүл нэмлээ.

Манай улсын нийт хүн ам 4051-ээр нэмэгдэхэд 3 саяд хүрнэ. 3 сая дахь иргэн энэ оны 1 дүгээр сард төрөх төлөвтэй байна.

 

Монголын үрс маш олон болтугай.

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :