Нийтэлсэн: 2015 он 01 сар 07. 18 цаг 12 минут

ҮСХ-ны статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn)-г

  • Нэмэлт программ, платформ компьютертээ суулгахгүйгээр аль ч үйлдлийн системд шууд ашиглах боломжтой боллоо.
  • Apple-ын iPhone, iPad болон Android үйлдлийн системийн гар утас, таблетаас хандах боломжтой боллоо.
  • Нийгэм, эдийн засгийн 35 салбарын 400 гаруй статистик үзүүлэлтийг сар, улирал, жилийн давтамжтайгаар улс, бүс, аймаг, сум, багийн түвшинд авах боломжтой.
  • Статистикийн мэдээллийг хүснэгт, график, газрын зургаар авах боломжтой.

Ашиглах заавар

                    1. www.1212.mn сайтад нэвтэрнэ.

         2. Статистикийн мэдээллийн сан – 35 салбараас тухайн үзүүлэлттэй холбоотой салбарыг сонгоно /Жишээ нь: Хүн ам/

          3. Салбараас өөрийн сонирхсон үзүүлэлтийг сонгоно. /Жишээ нь: Хүн амын тоо, нэг насны бүлэг, хүйсээр/

4. Сонгосон мэдээллийн хугацааны давтамжийг сонгож хайх товчлуурыг дарна.

Сонгосон мэдээллийг хугацааны өсөх, буурах дарааллаар харах боломжтой.

5. Сонгосон мэдээллийн шалгуур үзүүлэлтийг сонгож хайх товчлуурыг дарна.

6. Сонгосон мэдээллээ график хэлбэрээр харахдаа   -г сонгоно.

             Графикийн төрлийг    сонгож болно.

7. Бусад

Тухайн мэдээллийн хэлбэрийг сонгохдоо Шалгуур тогтоох-г сонгоно.

Тухайн мэдээллийн үзүүлэлтийг нарийвчлан /насны бүлэг, хүйс, хугацаа/ сонгохдоо Бүх үзүүлэлт гэсэн хэсгээс үзүүлэлтийг сонгож Сонгогдсон үзүүлэлт-д оруулж баруун дээд буланд байгаа Сонгох товчийг дарна.    

Хүснэгтийн бүтэц өөрчлөхдөө  -г сонгоно. Хүснэгтийг дурын хэлбэрт оруулж болно.

             Нэмэлт функц ашиглах/хайлтын мэдээлэл хийхдээ  -г сонгоно.

            Тооцоолол хийхдээ  -г сонгоно.

            Сонгосон мэдээллээ өөрийн компьютерт хадгалахдаа  татаж авах-г сонгоно.

            Сонгосон мэдээллээ хэвлэж авахдаа    -г сонгоно.

 

    Та нэмэлт мэдээллийг 1900-1212 утаснаас лавлана уу.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :