Нийтэлсэн: 2015 он 01 сар 15. 09 цаг 35 минут

Монгол Улсын Үндсэн хуулинд мал сүргийг үндэсний баялаг мөн хэмээн тодорхойлон томьёолсон. Мал тоолллогын ажлыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг салбарын удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн голлох эх үүсвэр болгож, макро түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж байна.

Мал тооллогыг жил бүрийн эцэст малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссаны дараа зохион байгуулж, дүнг нэгтгэн боловсруулдаг. Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын мэдээллийг боловсруулахад  2012 оноос  онлайн систем нэвтрүүлснээр тооллогын үр дүнг богино хугацаанд гаргадаг боллоо.

Мал тооллого нь зөвхөн мал, тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулахаас гадна сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах бололцоог хангаж, малчин өрхийн тоо, малчдын нас, хүйсийн ангилал, малчдын соёл, ахуйн үзүүлэлт зэрэг олон үзүүлэлтийг харуулдаг.

Мал тооллогын 2014 оны эцсийн дүнгээр манай улсын нийт малын тоо 52,0 саяд  хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 6.8 сая буюу 15.1 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр нь авч үзвэл адуу 2 995 754, үхэр 3 413 851, тэмээ 349 299, хонь 23 214 783, ямаа 22 008 896 байна.

 

 

 

 

 

2014 онд 149 735 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.

Малчдыг насны бүлгээр авч үзвэл 37 хувь нь 16-34 насны, 53 хувь нь 35-с тэтгэвэрт гарах насны, 10 хувийг нь тэтгэврийн насны хүмүүс эзэлж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Малчдын соёл ахуйн үзүүлэлтүүд, 2014 онд

Малчдын соёл, ахуйн үзүүлэлтээс харахад нийт малчин өрхийн  88.7 хувь нь буюу 132 823 өрх цахилгааны эх үүсвэртэй, 76.7 хувь нь буюу 114 887 өрх телевизортой, 40.2 хувь нь буюу 60 209 өрх автомашинтай, 50.9 хувь нь буюу 76 234 өрх мотоциклтой байна.

 

 

 

 

 

 

 

Хамгийн олон малтай аймгаар 4 сая 292 мянга 768 мал тоолуулсан Архангай тэргүүллээ.

Хамгийн олон мал тоолуулсан сумаар 420 мянга 445 толгой малтайгаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум тодорлоо.

 

 

Түүнчлэн хамгийн олон мал тоолуулсан багаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант баг 139 мянга 279 толгой малаар тэргүүлжээ.

 

 

 

 

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :