Нийтэлсэн: 2015 он 01 сар 20. 10 цаг 14 минут

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тоогоор илэрхийлдэг Үндэсний статистикийн хороо нь төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг байгууллага юм. Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тус байгууллагын бүтэц, үйл ажиллагаатай  танилцах уулзалтыг хийлээ. ҮСХ-ны удирдлагууд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг хүлээн авч байгууллагынхаа үйл ажиллагааг тухайлбал, статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт болон сүүлийн үеийн дэвшилтэд технологийн давуу талыг ашиглан хөрөнгө хүч хэмнэсэн ХАӨБМС, мал тооллогын онлайн систем, НҮТС зэргийг танилцуулж, цаашид анхаарах асуудал, 2015 онд хийх ажлынхаа талаар ярилцлаа.

Эдийн засгийн байнгын хорооны даргын зүгээс ҮСХ-ны хамт олонд төрийн хүндэт одон медалиар шагнагдсанд нь баяр хүргэж, төрийн албаны байгууллагууд дотроос улс төрөөс ангид салбар бол статистикийн байгууллага хэмээн тодорхойлж, статистикийн мэдээлэл халдашгүй, хөдлөшгүй үнэн зөв байх үүргээ гүйцэтгэж яваа та бүхэнтэй нэгэн зүгт хамтдаа хамтарч ажиллах болно гээд уулзалтын төгсгөлд статистикийн байгууллагын хамт олонд ажлын амжилт хүслээ.

  




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :