Нийтэлсэн: 2015 он 01 сар 28. 15 цаг 18 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 07 тоот захирамжаар “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комиссыг байгуулж,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулж, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан орлогч даргаар ажилласан. Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулан 2015 оны 01-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн 25-д “Улсын хүн ам саяар нэмэгдэх бүрт сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх” заалтыг үндэслэн Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотод оршин суугч Монгол Улсын иргэн  Энхтүвшин овогтой Хатанболд, Ганбат овогтой Аззаяа нарын  2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охиныг гурван сая дахь иргэнээр тодрууллаа.

Гурван сая дахь иргэнийг манай улсын хүн амын тооны  албан ёсны статистикийн мэдээлэл болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэнд, спортын яамны  мэдээлэлд үндэслэн НҮБ-ын Статистикийн хэлтсээс зөвлөмж болгосон стандарт арга, аргачлалын  дагуу  ил тод, нээлттэй байдлаар тогтоосон.

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр нийт 180 чацуутан  мэндэлсэн байна.

 

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :