Нийтэлсэн: 2014 он 12 сар 22. 16 цаг 16 минут

“Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Нийслэлийн Баянгол дүүргийн статистикийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

            Нийслэлийн Баянгол дүүргийн статистикийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

  • Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”,
  • Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг Үндэсний статистикийн хорооны www.nso.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна. 

                            Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл  

  •  Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

 Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг хангасан иргэн  бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

  •  ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой
  •  ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/
  •  “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/
  •  ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

  •  Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газjын lll байрны 3 давхарт 324 тоот өрөөнд  2015 оны  01 дүгээр  сарын 16-ны  өдрийн  09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1)   Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)   Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;       

3)   Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)   Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5)  Ажил байдлын тодорхойлолт;    

6)  4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

  • Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгоно.

 

  • 2015  оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна. 

 

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

 3.Ярилцлагын шалгалт эдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

 

  • Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

 

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

1. Нийслэлийн Баянгол дүүргийн статистикийн хэлтсийн даргын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

-

Мэргэжил

Инженер, эдийн засагч, нягтлан бодогч

-

Туршлага

Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх, удирдах албан тушаал 2 болон түүнээс дээш жил эрхэлж байсан

-

Ур чадвар

·      Хэл бичгийн дүрэм, найруулга зүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх,

·      Аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд удирдлагад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх,

·      Удирдан зохион байгуулах чадвартай,

·      Компьютерийн өргөн хэрэглээний программ, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх чадвартай байх,

Багаар ажиллах, хамт олныг удирдан чиглүүлэх, өөрчлөлтийг манлайлах, үр дүнд чиглэн ажиллах, мэдээллийн технологи, сүлжээний үйл ажиллагааг удирдах, НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх

Тусгай шаардлага

Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, ашиг сонирхлын зөрчилгүй байх, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-

 

Зургаа. Мэдээлэл лавлагаа

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл  51-261532 утсаар холбогдож лавлагаа авч  болно.

Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтын хүрээнд бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтанд орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү. Үүнд:

1.     Монгол Улсын Үндсэн хууль,

2.     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль,

3.     Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль,

4.     Монгол Улсын Их Хурлын тухай хууль,

5.     Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,

6.     Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,

7.     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,

8.     Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль,

9.     Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль,

10.   Төрийн албаны тухай хууль,

11.   Төрийн албан ёсны хэлний тухай хууль,

12.   Төрийн нууцын тухай хууль,

13.   Авлигын эсрэг хууль,

14.   Төрийн хяналт шалгалтын тухай хууль,

15.   Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,

16.   Хөдөлмөрийн тухай хууль,

17.   Захиргааны хариуцлагын тухай хууль,

18.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,

19.   Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль,

20.   Байгууллагын нууцын тухай,

21.   Татварын ерөнхий хууль,

22.   Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,

23.   Нийгмийн даатгалын тухай хууль,

24.   Нийгмийн халамжийн тухай хууль,

25.   Хувь хүний нууцын тухай,

26.   Статистикийн  тухай хууль,

27.   Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,

28.   Хүн ам, орон сууцны тооллогын тухай  хууль,

29.   Архивын тухай хууль,

30.   Шилэн дансны тухай хууль,

31.   Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,

32.   Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль,

33.   Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай,

34.   Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль,

35.   Төсвийн тухай хууль,

36.   Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,

37.   Сонгуулийн тухай хууль /Бүх шатны сонгуулийн хуулиудаас /,

38.   Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,

39.   Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм,

40.   Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр.

 

             

Харилцах ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН 3 ДУГААР БАЙР,

                                          324 ТООТ ӨРӨӨ, утас: 261532.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :