Нийтэлсэн: 2016 он 07 сар 30. 13 цаг 36 минут

Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон А.Ариунзаяа өнөөдөр морин цагт ажлаа хүлээж авлаа. Шинээр томилогдсон хорооны даргад тамгыг  гардуулах үед Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар байлцав.

Улсын бүртгэл, статистикийн газрын дарга асан С.Мэндсайхан шинээр томилогдсон даргад тамгыг гардуулж, өвөө, эмээ, ээжийнхээ статистикийн мэргэжлийн ажлыг өвлөн авч, энэ байгууллагын даргаар томилогдсонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн удирдлагын  менежер зэрэг хамгаалсан.

Тэрбээр 2005-2015 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, тэргүүлэх менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар ажилласан байна.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :