Нийтэлсэн: 2016 он 11 сар 10. 17 цаг 26 минут

2016 оны 11-р сарын 09-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 2.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 09-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.6 хувь, ямааны ястай махны үнэ 9.8 хувиар буурч,  үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 0.4 хувь, ямааны ястай махны үнэ 1.6 хувиар буурч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 09-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3885 төгрөг, үхрийн /ястай/ мах 5370 төгрөг, үхрийн цул мах 7115 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 3285 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2016 оны 11-р сарын 09-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 09-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 09-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 5.6 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурч, манжингийн үнэ 39.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад байцааны үнэ 1.2 хувиар буурч, манжингийн үнэ 49.5 хувиар өсч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 09-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.7 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2016 оны 11-р сарын 09 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :