Нийтэлсэн: 2016 он 12 сар 01. 16 цаг 21 минут

2016 оны 11-р сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар буурсан байна.

 

Махны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 9.2 хувь, ямааны ястай махны үнэ 7.9 хувиар буурч,  үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.6 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 5.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсч, адуу болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3860 төгрөг, үхрийн /ястай/ мах 5575 төгрөг, үхрийн цул мах 7215 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 3355 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.0 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 5.6 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурч, манжингийн үнэ 26.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад манжингийн үнэ 5.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.                                                                    

             

 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2016 оны 11-р сарын 30




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Үндсэн үзүүлэлтүүд
  • ДНБ өсөлт -1.6 (%) 2016 оны эхний 9 сарын байдлаар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Ажилгүйдлийн түвшин 9.4 (%) 2016 оны 3 дугаар улирлын байдлаар
  • Инфляцийн түвшин 1.1 (%) 2016 оны 12 дугаар сард, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3667.8 (тэрбум төгрөг) 2016 оны жилийн эцсийн байдлаар
  • Гадаад худалдааны нийт тэнцэл 1559.4 (сая америк доллар) 2016 оны жилийн эцсийн байдлаар
Дэлгэрэнгүй
Дэлхийн хүн ам яг одоо
Монгол улсын хүн ам яг одоо
This div will be turned into a dynamic clock
Дэлгэрэнгүй
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Факс : (976-11)-324518
E-Mail :