Нийтэлсэн: 2016 он 12 сар 07. 10 цаг 40 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар НҮБ-ын 193 гишүүн орны төр, засгийн тэргүүн нар хуран чуулж хэлэлцэн баталсан “Эх дэлхийгээ өөрчлөх нь: “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” гэсэн үндсэн агуулгатай нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайжруулах, байгаль орчныг хамгаалах асуудлыг бүхэлд нь хамарсан 17 зорилго, 169 зорилт, 241 үзүүлэлт бүхий хөтөлбөрийн 9 дэх зорилгод “Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх” гэж тусгайлан заасан байна.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад тэргүүлэх ач холбогдол өгч, улс орныхоо онцлогийг тусгасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”-ыг Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан. Уг хөтөлбөрийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтын үндсэн зарчимд “өндөр бүтээмжтэй, дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх, инноваци шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин урамшуулах” гэж тодорхойлсноос гадна нийгмийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад инновацийг дэмжих, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үүнтэй холбоотой судалгаа туршилтын ажилд зарцуулах санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Энэхүү сургалт нь хоёр өдөр үргэлжлэх ба Засгийн газрын 2016-2020  онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт өндөр технологийг дэмжих, зах зээлд нэвтрүүлэх, энэ салбарт суралцагчдыг дэмжих чиглэлээр баримтлах бодлогыг тусгасан юм. 

Энэ цаг үед семинарыг төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгаа явдалд Юнеско, БСШУСЯ талархал илэрхийлээд ҮСХ-ны дарга: “Монгол Улсын хөгжил бол Оюунлаг Монгол хүний мэдлэг чадвар юм” хэмээн онцолж өндөр ач холбогдолтойгоор энэхүү семинарт хамтран оролцохоо мэдэгдлээ.  




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Үндсэн үзүүлэлтүүд
  • ДНБ өсөлт -1.6 (%) 2016 оны эхний 9 сарын байдлаар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Ажилгүйдлийн түвшин 9.4 (%) 2016 оны 3 дугаар улирлын байдлаар
  • Инфляцийн түвшин 1.1 (%) 2016 оны 12 дугаар сард, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3667.8 (тэрбум төгрөг) 2016 оны жилийн эцсийн байдлаар
  • Гадаад худалдааны нийт тэнцэл 1559.4 (сая америк доллар) 2016 оны жилийн эцсийн байдлаар
Дэлгэрэнгүй
Дэлхийн хүн ам яг одоо
Монгол улсын хүн ам яг одоо
This div will be turned into a dynamic clock
Дэлгэрэнгүй
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Факс : (976-11)-324518
E-Mail :