Нийтэлсэн: 2016 он 12 сар 08. 15 цаг 32 минут

2016 оны 12-р сарын 07-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.1 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 07-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.1 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувь, ямааны ястай махны үнэ 3.2 хувиар өсч,  үхрийн ястай махны үнэ 4.3  хувиар буурч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувь, ямааны ястай махны үнэ 2.2 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 5.5 хувиар буурч,  адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 12-р сарын 07-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4110 төгрөг, үхрийн /ястай/ мах 5270 төгрөг, үхрийн цул мах 7255 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 3430 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2016 оны 12-р сарын 07-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.4 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.3 хувиар буурч, савласан дээдийн дээд гурил болон савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 07-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.9 хувиар өсч,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 07-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.1 хувь, луувангийн үнэ 15.3 хувь, байцааны үнэ 18.5 хувиар өсч, манжингийн үнэ 2.4 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 15.3 хувь, байцааны үнэ 18.8 хувиар өсч, төмсний үнэ 0.7 хувь, манжингийн үнэ 2.2 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 07-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.6 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.1 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.9 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.                                                                       

             

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2016 оны 12-р сарын 07




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Үндсэн үзүүлэлтүүд
  • ДНБ өсөлт -1.6 (%) 2016 оны эхний 9 сарын байдлаар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Ажилгүйдлийн түвшин 9.4 (%) 2016 оны 3 дугаар улирлын байдлаар
  • Инфляцийн түвшин 1.1 (%) 2016 оны 12 дугаар сард, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3667.8 (тэрбум төгрөг) 2016 оны жилийн эцсийн байдлаар
  • Гадаад худалдааны нийт тэнцэл 1559.4 (сая америк доллар) 2016 оны жилийн эцсийн байдлаар
Дэлгэрэнгүй
Дэлхийн хүн ам яг одоо
Монгол улсын хүн ам яг одоо
This div will be turned into a dynamic clock
Дэлгэрэнгүй
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Факс : (976-11)-324518
E-Mail :