Нийтэлсэн: 2016 он 12 сар 09. 11 цаг 28 минут

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлсэн билээ. Тус хөтөлбөрийн тайлангийн хурал "Шангри-Ла" зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.

Тайлангийн хурлын үеэр Хүн ам ба хөгжил, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Жендэр, Залуучууд гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд хамтран ажилласан байгууллагуудад ямар ямар ажил хийгдсэн болон түүнд гарсан ахиц, дэвшил, бэрхшээл, сургамжуудыг хэлэлцэн, санал бодлоо солилцов.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороотой хамтран олон ажлуудыг хийж гүйцэтгэсний дотор Хүүхэд хөгжил, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаануудыг нэгтгэн  Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг  хийсэн, Статистикийн мэдээллийн нэгдсэн санг /www.1212.mn/ сайжруулсан, Монгол Улсад анх удаа хүн амын регистрт суурилсан аргачлалыг нэвтрүүлэн, Хүн ам, орон сууцны Завсрын тооллогын анх удаа зохион байгуулсан зэрэг нь  ихээхэн ач холбогдолтой ажлууд байлаа.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Үндсэн үзүүлэлтүүд
  • ДНБ өсөлт -1.6 (%) 2016 оны эхний 9 сарын байдлаар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Ажилгүйдлийн түвшин 9.4 (%) 2016 оны 3 дугаар улирлын байдлаар
  • Инфляцийн түвшин 1.1 (%) 2016 оны 12 дугаар сард, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3667.8 (тэрбум төгрөг) 2016 оны жилийн эцсийн байдлаар
  • Гадаад худалдааны нийт тэнцэл 1559.4 (сая америк доллар) 2016 оны жилийн эцсийн байдлаар
Дэлгэрэнгүй
Дэлхийн хүн ам яг одоо
Монгол улсын хүн ам яг одоо
This div will be turned into a dynamic clock
Дэлгэрэнгүй
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Факс : (976-11)-324518
E-Mail :