Нийтэлсэн: 2016 он 12 сар 12. 12 цаг 33 минут

Үндэсний статистикийн хороо, УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, Байнгын хороод, Тамгын газрын албан хаагчдад 2016 оны 12 сарын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга А.Ариунзаяа, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан нар үг хэлж, ҮСХ-ы Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл “Статистикийн хууль эрх зүйн орчин, байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилт” сэдвээр, тус хорооны Статистикийн эрдэм шинжилгээ, арга зүйн газрын статистикч Ю.Батзоригт “Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол, мэдээллийг ашиглаж судалгаа хийх арга зүй” сэдвээр, Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Г.Батбуян “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр, төрөл, цахим хуудаснаас мэдээлэл авах” сэдвээр, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны ахлах референт Д.Халиун “УИХ-ын гишүүдээс судалгааны захиалга хүлээн авах, гүйцэтгэх, хүргүүлэх, судалгааны мэдээллийн сан ашиглах” сэдвээр тус тус мэдээлэл хийв. 

Сургалтын төгсгөлд оролцогчид илтгэл тавьсан албан хаагчдаас сонирхсон асуултдаа хариулт авч ярилцлаа.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Үндсэн үзүүлэлтүүд
  • ДНБ өсөлт -1.6 (%) 2016 оны эхний 9 сарын байдлаар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Ажилгүйдлийн түвшин 9.4 (%) 2016 оны 3 дугаар улирлын байдлаар
  • Инфляцийн түвшин 1.1 (%) 2016 оны 12 дугаар сард, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3667.8 (тэрбум төгрөг) 2016 оны жилийн эцсийн байдлаар
  • Гадаад худалдааны нийт тэнцэл 1559.4 (сая америк доллар) 2016 оны жилийн эцсийн байдлаар
Дэлгэрэнгүй
Дэлхийн хүн ам яг одоо
Монгол улсын хүн ам яг одоо
This div will be turned into a dynamic clock
Дэлгэрэнгүй
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Факс : (976-11)-324518
E-Mail :