Нийтэлсэн: 2016 он 12 сар 22. 15 цаг 12 минут

2016 оны 12-р сарын 21-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 21-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.9 хувь, үхрийн ястай махны үнэ 2.2 хувь, үхрийн цул махны үнэ 7.4 хувь, ямааны ястай махны үнэ 5.4 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, ямааны ястай махны үнэ 4.0 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 12-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4260 төгрөг, үхрийн /ястай/ мах 5625 төгрөг, үхрийн цул мах 7670 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 3505 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2016 оны 12-р сарын 21-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.4 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.8 хувиар буурч, савласан дээдийн дээд гурил болон савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 21-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.9 хувиар өсч,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 21-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.9 хувь, луувангийн үнэ 8.7 хувь, байцааны үнэ 56.5 хувиар өсч, манжингийн үнэ 9.3 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 1.4 хувь, байцааны үнэ 9.6 хувиар өсч, луувангийн үнэ 1.5 хувь, манжингийн үнэ 7.0 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 21-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.3 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.2 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүн 0.7 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 8.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.  

 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2016 оны 12-р сарын 21




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :