Нийтэлсэн: 2016 он 12 сар 26. 16 цаг 08 минут

 

Үндэсний статистикийн хорооноос 2016 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

            Хурлаар энэ онд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ажлын үр дүнгээр тэргүүлсэн албан хаагчдыг шагнаж урамшуулсан онцгой үйл явдлууд тохиолоо. Мөн Хорооноос 2017 онд дэвшүүлэх зорилго, зорилтыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх томоохон арга хэмжээний талаар ажилтан, албан хаагчдад мэдээллийг хүргэснээр хурал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух”-аар 8 албан хаагчийг, Үндэсний статистикийн хорооны “Бүртгэл, Статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр 6 албан хаагчийг, Үндэсний статистикийн хорооноос 2016 онд тэтгэвэртээ гарсан 2 ахмадад хүндэтгэл үзүүлж, бусад байгууллагын шагналаар 4 албан хаагч тус тус шагнуулж 2016 оны тайлангийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :