Нийтэлсэн: 2017 он 01 сар 04. 12 цаг 13 минут

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүг 2017 оны 1 сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр талууд Монгол улсын хүн амын тооцоолол, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн бодлого зэрэг асуудлуудыг хөндөж, санал солилцсон бөгөөд ҮСХ-ны  статистикчийг энэ оны 1 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй актуар тооцооллын сургалт семинарт оролцуулж, мэргэжлийн байгууллагатай харилцан туршлага судлахаар тохиролцов. Дээрх төсөл нь Монгол улсад НДЕГ-ын нийгмийн даатгалын хамрагдалт, шимтгэл хураалт болон даатгал олгох үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Жайка, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн Даатгалын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй техник хамтын ажиллагааны төсөл юм. 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :