Нийтэлсэн: 2017 он 01 сар 05. 20 цаг 09 минут

2017 оны 1-р сарын 04-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 9.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 4.6 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 04-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 25.5 хувь, үхрийн ястай махны үнэ 18.8 хувь, үхрийн цул махны үнэ 6.7 хувь, адууны ястай махны үнэ 5.6 хувь, ямааны ястай махны үнэ 21.3  хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 11.6 хувь, үхрийн ястай махны үнэ 15.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.2 хувь, адууны ястай махны үнэ 5.6 хувь, ямааны ястай махны үнэ 19.8  хувиар өссөн байна. 2017 оны 1-р сарын 04-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5509 төгрөг, үхрийн /ястай/ мах 6627 төгрөг, үхрийн цул мах 8071 төгрөг, адууны /ястай/  мах 4650 төгрөг, ямааны /ястай/  мах 4300 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 1-р сарын 04-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.2 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 04-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 04-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.3 хувь, байцааны үнэ 11.8 хувиар өсч, манжингийн үнэ 3.6 хувиар буурч, лууван болон сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.7 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 04-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

     

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 1-р сарын 04




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Үндсэн үзүүлэлтүүд
  • ДНБ өсөлт -1.6 (%) 2016 оны эхний 9 сарын байдлаар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Ажилгүйдлийн түвшин 9.4 (%) 2016 оны 3 дугаар улирлын байдлаар
  • Инфляцийн түвшин 1.1 (%) 2016 оны 12 дугаар сард, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулснаар
  • Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -3667.8 (тэрбум төгрөг) 2016 оны жилийн эцсийн байдлаар
  • Гадаад худалдааны нийт тэнцэл 1559.4 (сая америк доллар) 2016 оны жилийн эцсийн байдлаар
Дэлгэрэнгүй
Дэлхийн хүн ам яг одоо
Монгол улсын хүн ам яг одоо
This div will be turned into a dynamic clock
Дэлгэрэнгүй
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Факс : (976-11)-324518
E-Mail :