Нийтэлсэн: 2017 он 01 сар 09. 13 цаг 33 минут

Үндэсний статистикийн хорооноос хэрэглэгчдийн статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын хүрээнд Үндэсний хөгжлийн газрын албан хаагчдад 2017 оны 1 сарын 4-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан үг хэлж, ахлах статистикч Б.Баярмаа, статистикч Д.Мөнхзул “Бүсийн ДНБ, үндсэн хөрөнгийн нийт хуримтлалыг тооцох арга зүй” сэдвээр, статистикч Ж.Цэрэнханд “Дотоодын нийт бүтээгдэхүүн, нөөц ашиглалтын хүснэгт, тэдгээрийг тооцох арга зүй, ач холбогдол” сэдвээр, Статистикийн эрдэм шинжилгээ, арга зүйн газрын ахлах статистикч Ц.Тэгшжаргал “Салбар хоорондын тэнцэлд шинжилгээ хийх арга зүй” сэдвээр, Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Г.Батбуян “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр, төрөл, цахим хуудаснаас мэдээлэл авах” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Сургалтад оролцогчид мэдээлэл хийсэн албан хаагчдаас сонирхсон асуултдаа хариулт авч, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :