Нийтэлсэн: 2017 он 02 сар 08. 16 цаг 56 минут

Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр 2017-2018 оны хооронд “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудыг хамруулсан 3 дахь удаагийн сургалт ҮСХ-ны хурлын танхимд “Гэмт хэргийн статистикийн арга зүй” сэдвийн дор болж өнгөрлөө.

Энэ удаагийн сургалтаар хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын гэмт хэргийн статистик мэдээллийн өнөөгийн байдал, мэдээллийн уялдаа холбоо, тус байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан, гэмт хэрэг, шүүхийн статистикт мөрдөгдөж буй арга зүй, ангилал, статистикийн тоон мэдээллийг ашиглах, дүн шинжилгээ хийх, тоо мэдээллийг бодлогын арга хэмжээнд хэрхэн ашиглах болон цаашид хийх ажлын талаар  харилцан мэдээлэл солилцож, мэдлэгээ хуваалцсан чухал сургалт болж өнгөрлөө.

Сургалтад Үндэсний Статистикийн Хороо, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Авилгатай Тэмцэх Газар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, Хууль Сахиулахын Их Сургууль зэрэг байгууллагуудын 40 гаруй төлөөлөл, эрдэмтэн судлаач, эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.

 



UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :