Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 16 цаг 17 минут

Хэрэглээний үнийн индекс  (ХҮИ) нь инфляцийн түвшинг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд төрийн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засагт үнийн судалгаа хийж, таамаглал дэвшүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болдог. ХҮИ нь хэрэглэгчийн худалдан авсан бараа, үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг. Өөрөөр хэлбэл хэрэглээний сагсанд сонгон авсан бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийн жигнэсэн дундаж хэмжээ юм.

Үндэсний Статистикийн Хороо нь 1991 оноос эхлэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын аргачлалын дагуу ХҮИ-ийг тооцож ирсэн. Өрхийн хэрэглээний зардлын бүтэц хувьсан, өөрчлөгдөж байдаг тул хэрэглээний сагсыг шинэчлэх шаардлагатай болдог. Олон улсын жишигт хэрэглээний сагс болон жинг 3-5 жил тутамд шинэчилдэг. Манай орны хувьд 1995, 2000, 2005, 2010 онуудад хэрэглээний сагс, жинг шинэчилж ирсэн түүхтэй. ХҮИ-ийн сагс, жинг 2015 оны ӨНЭЗС-ны үр дүнд үндэслэн шинэчлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Шинэчилсэн сагсаар Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа, үйлчилгээ, аймагт 238 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр ХҮИ тооцож байна.

ХҮИ-ийн мэдээллийн хамрах хүрээг тэлж, 18 аймгийн 112 сумын үнийн мэдээллийг тооцоонд оруулдаг болсон. Мөн улсын хэмжээнд бараа, үйлчилгээний нэр төрөл бүр дээр индекс тооцдог боллоо.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :