Нийтэлсэн: 2017 он 02 сар 17. 11 цаг 35 минут

Монгол Улсын Хөгжлийн банкны хүсэлтээр тус банкны Төслийн Санхүүжилт, Зээлийн газрын 30 ажилтанд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал “Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол болон Хүн ам, өрхийн мэдээллийн сан”, Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Г.Батбуян “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр, төрөл, цахим хуудаснаас мэдээлэл авах, ашиглах тухай” сэдвээр мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.



UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :