Нийтэлсэн: 2017 он 02 сар 17. 17 цаг 22 минут

Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Статистикийн Товчооны урилгаар 2017 оны 02 дугаар сарын 8-наас 15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Энэхүү айлчлалын хүрээнд анх удаа Төрийн байгууллагын түвшинд статистикийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв. Талууд “Тооллого судалгаа явуулах хүчин чадал, аргачлал болон чадавхийг бэхжүүлэх” “Статистикийн тайланг боловсруулах техник, Газар зүйн мэдээллийн систем болон албан ёсны статистикийн портал сайт” “Мэдээлэл харилцаа холбооны технологийг статистикийн үйл ажиллагаанд ашиглах, албан ёсны статистик мэдээллийн ашиглалт” зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн Япон улсын Дотоод хэрэг, харилцааны яамны дэд сайд Хэнжи Харада төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :