Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 16 цаг 44 минут

Монгол Улсын "Төрийн албаны тухай" хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Үндэсний статистикийн хорооны төрийн захиргааны шинэ албан хаагчид тангараг өргөв.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан Галбадрахын Мөнх-Оргил, Дашзэвэгийн Батсүх, Мөнгөний Пүрэвдорж, Нацагдоржийн Адъяадорж, Пүрэвдоржийн Бавуугарьд, Эрдэнэ-Очирын Мягмарханд, Доржийн Анхзаяа, Анхбаярын Алтангэрэл, Энхтүвшиний Энхтунгалаг, Очирбалын Өүжингэ, Бадрахын Энхболд, Бямбасүрэнгийн Лхагвасайхан, Батсүхийн Азжаргал, Болдын Онончимэг,  Ганболдын Хурцбилэг нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж,тангарагаа өргөн, батламжаа гардлаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :