Нийтэлсэн: 2017 он 03 сар 20. 10 цаг 11 минут

Өмнөговь аймгийн 15 сум, 58 багийн 90 гаруй ажилтанд сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан нар үг хэллээ. Мөн сургалтын нээлтэд Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Бямбабаатар болон албаны хүмүүс оролцлоо.

Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалтууд, мэдээллийн сангуудын программын дадлага ажил хийж ур чадварыг эзэмшүүлэх юм. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :