Нийтэлсэн: 2017 он 03 сар 20. 11 цаг 58 минут

Статистикийн салбарын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймаг, 332 сум, 1726 багийн статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах юм.

Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн 4 сум, 26 багийн 60 гаруй ажилтанд сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд нар үг хэллээ.

Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалтууд, мэдээллийн сангуудын программын дадлага ажил хийж ур чадварыг эзэмшүүлэх юм. 



UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :