Нийтэлсэн: 2017 он 03 сар 20. 12 цаг 03 минут

Статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймаг, 330 сум, 1726 багийн статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалт өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ. Сургалтанд аймгийн 4 сум, 26 багийн 60 гаруй ажилтан албан хаагчид хамрагдаж байна.

Энэ үеэр статистикийн салбарт үр бүтээлтэй ажилласан Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн С.Батцэнгэл, судлаач Д.Хүрэлчимэг нарыг “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Шарын гол сумын Санжит багийн Засаг дарга Д.Энхцацраг, Хонгор сумын 1-р багийн Засаг дарга Б.Гантөгс, Дархан сумын 6-р багийн зохион байгуулагч Н.Болорзаяа нар Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух” бичгээр шагнагдсан юм.

 



UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :