Нийтэлсэн: 2017 он 03 сар 27. 11 цаг 49 минут

 ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Огноо: 2017-03-27

 

Үндэсний Статистикийн Хороо нь Дэлхийн Банкны  Итгэлцлийн сангийн буцалтгүй тусламжаар “Статистикийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-г хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд нийгмийн тооцооны матрицын арга зүй болон Статистикийн шинжилгээнд Stata болон Eviews программ хангамжийг ашиглах гарын авлага боловсруулах үндэсний зөвлөхийг шалгаруулан зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хувь хүнийг битүүмжилсэн мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл /сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, ижил төрлийн ажлын туршлага, ур чадвар, боловсролын талаарх мэдээллийг агуулсан дэлгэрэнгүй намтар, сүүлийн үеийн 2 ажил олгогчийн тодорхойлолт/-г ирүүлнэ.

Сонирхсон этгээд тавигдах шаардлага болон ажлын дэлгэрэнгүй удирдамжийг энд дарж авах болон ct_monstat@nso.mn и-мэйл хаягаар авах боломжтой.

Мэдүүлгээ 2017 оны 04-р сарын 4ий 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

 

Өргөдөл хүлээн авах хаяг:

Үндэсний статистикийн хороо

 “Статистикийн чадавхийг бэхжүүлэх төсөл” (MON/13/201)

Засгийн газрын 3-р байр, 210 тоот

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :