Нийтэлсэн: 2017 он 03 сар 27. 16 цаг 19 минут

Тендер шалгаруулалтын нэр: “Эмэгтэйчүүдийн эрүүл,  мэнд  амдьдралын  туршлага”-ын  судалгааны  мэдээлэл  цуглуулалт”-ын  ажилд  авто машинаар  үйлчлэх  ажлыг сонгон шалгаруулах

    Тендер  шалгаруулалтын  дугаар:  ҮСХ-2017/02

            Үндэсний статистикийн хороо  нь  эрх  бүхий  тендерт оролцогчдоос  “Эмэгтэйчүүдийн эрүүл,  мэнд  амьдралын  туршлага”-ын  судалгааны  мэдээлэл  цуглуулалт”-ын  ажилд  авто машинаар  үйлчлэх   ҮСХ-2017/02  дугаартай   тендерт   битүүмжилсэн  тендер  ирүүлэхийг  урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  иж  бүрдэл  бүрийг  нь  50 000  /тавин мянган/  төгрөгөөр  худалдан  авч  болно.

 

Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор  хүчинтэй  байна.

 

Тендерт  оролцогч  нь  Санхүүгийн  болон  туршлагын  дараах  шаардлагыг  хангасан  байна.

Үүнд:

  1. Борлуулалтын  хэмжээ: Сүүлийн 2 жил 2015, 2016 онуудын борлуулалтын дундаж орлого  санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй байна.
  3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 2 жил буюу 2015,2016 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт ирүүлнэ.
  4. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн  2  жил  2015, 2016 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлнэ. 
  5. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Аялал   жуулчлал,   машин  түрээсийн  үйлчилгээ  эрхлэх  зөвшөөрөл
  6. Тендерийн баталгааны үнийн дүн: “8 000 000 төгрөг /найман сая/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг  2017  оны 04-р сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө  доорх  Сүхбаатар  дүүрэг,  Бага  тойруу  44,  Засгийн  газрын  III  байр, Үндэсний  статистикийн хороо,     III давхарт  313   тоот   хаягаар  ирүүлэх  ба  нээлтэд  оролцох  хүсэлтэй  тендерт  оролцогчдыг байлцуулан тендерийг 2017  оны 04-р сарын 14-ний  өдрийн, 10 цаг 30  минутад  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй:

Дотоодын давуу эрх тооцохгүй:

Банкны нэр:           Төрийн сан

Дансны дугаар:   100900026001

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сүхбаатар  дүүрэг,  Бага  тойруу  44,  Засгийн  газрын  III  байр,

Үндэсний  статистикийн  хороо, III давхарт  313  тоот, Утас: 329940




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :