Нийтэлсэн: 2017 он 03 сар 30. 14 цаг 55 минут

2017 оны 3-р сарын 29-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 8.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.8 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 3-р сарын 29-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 18.3 хувь, үхрийн ястай махны үнэ 10.7 хувь, үхрийн цул махны үнэ 9.3 хувь, адууны ястай махны үнэ 6.5 хувь, ямааны ястай махны үнэ 10.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 7.7 хувь, үхрийн ястай махны үнэ 5.3 хувь, үхрийн цул махны үнэ 4.1 хувь, адууны ястай махны үнэ 1.0 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн байна. 2017 оны 3-р сарын 29-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7130 төгрөг, үхрийн /ястай/ мах 8195 төгрөг, үхрийн цул мах 9380 төгрөг, адууны /ястай/  мах 4925 төгрөг, ямааны /ястай/  мах 4825 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 3-р сарын 29-ний байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 2.7 хувь, задгай 1-р зэргийн гурил болон савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.4 хувиар буурч, савласан дээдийн дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 3-р сарын 29-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 5.8 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 3-р сарын 29-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.7 хувиар буурч, луувангийн үнэ 1.4 хувь, байцааны үнэ 54.5 хувь, хүрэн манжингийн үнэ 5.9 хувь, сонгины үнэ 2.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнтой харьцуулахад байцааны үнэ 1.0 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 3-р сарын 29-ний байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.6 хувь, задгай сүүний үнэ 33.3 хувиар өсч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 12.6 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 4.7 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.1 хувиар өсч,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

                                                                       

             ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 3-р сарын 29




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :