Нийтэлсэн: 2017 он 04 сар 07. 12 цаг 53 минут

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Огноо: 2017-04-07

Үндэсний Статистикийн Хороо нь Дэлхийн Банкны  Итгэлцлийн сангийн буцалтгүй тусламжаар “Статистикийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-г хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд өрхийн амьжиргааны байдалд эдийн засгийн өсөлтийн үзүүлэх нөлөөллийг хэмжих бие даасан үндэсний зөвлөхийг шалгаруулан зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хувь хүнийг битүүмжилсэн мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл /сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, ижил төрлийн ажлын туршлага, ур чадвар, боловсролын талаарх мэдээллийг агуулсан дэлгэрэнгүй намтар, сүүлийн үеийн 2 ажил олгогчийн тодорхойлолт/-г ирүүлнэ.

Сонирхсон этгээд тавигдах шаардлага болон ажлын дэлгэрэнгүй удирдамжийг энд дарж авах болон ct_monstat@nso.mn и-мэйл хаягаар авах боломжтой.

Мэдүүлгээ 2017 оны 04-р сарын 15-ны 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Өргөдөл хүлээн авах хаяг:

ҮСХ

 “Статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”

Засгийн газрын 3-р байр, 210 тоот

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

 

 

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :