Нийтэлсэн: 2017 он 04 сар 13. 17 цаг 20 минут

2017 оны 4-р сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 12-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.2 хувь, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, үхрийн цул махны үнэ 4.4 хувь, адууны ястай махны үнэ 28.5 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсч, адууны ястай мах болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 4-р сарын 12-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7020 төгрөг, үхрийн /ястай/ мах 8040 төгрөг, үхрийн цул мах 9400 төгрөг, адууны /ястай/  мах 6200 төгрөг, ямааны /ястай/  мах 4825 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 4-р сарын 12-ны байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 12-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 3.3 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 12-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.7 хувь, луувангийн үнэ 2.9 хувь, байцааны үнэ 5.8 хувь, хүрэн манжингийн үнэ 0.2 хувь, сонгины үнэ 1.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 1.5 хувь, байцааны үнэ 1.4 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 12-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.4 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар буурсан байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

                                                                       

            ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 4-р сарын 12




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :