Нийтэлсэн: 2017 он 04 сар 17. 12 цаг 03 минут

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Статистикийн тухай хуулийн дагуу улсын хэмжээнд статистик тоо баримтыг орон нутгийн түвшинд хариуцан ажилладаг хүмүүс бол багийн Засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтнууд юм.

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд ихэнх багийн Засаг дарга нар шинээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Үндэсний Статистикийн Хороо нь 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх,  сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадвар олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа болно.   

2017 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн 19 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан, 109 багийн Засаг дарга нарт тус сургалтыг зохион байгуулж байна.  Сургалтыг нээж ИТХ-ын дарга А.Ишдорж, ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар үг хэлсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс хамтран ажиллаж байна.

Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалт хийж байна. Мөн дээрх сэдвүүдтэй холбоотой статистикийн мэдээллийн сангуудын программ дээр дадлагажуулж, чадвар эзэмшүүлж байгаа нь тухайн орон нутагт чухал ач холбогдолтой ажил болж байгааг аймгийн удирдлагууд онцлон тэмдэглэж байгаагийн зэрэгцээ Үндэсний статистикийн хороо болон сургалтын баг хамт олонд талархал илэрхийлж байлаа.  

                   

 

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :