Нийтэлсэн: 2017 он 04 сар 17. 17 цаг 16 минут

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Олон Улсын Валютын Сангийн зөвлөх ноён Дэйл Смитийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тодруулбал, тэрбээр энэ сарын 28-ныг хүртэл Үнийн статистикийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. Энэ удаагийн зөвлөх үйлчилгээний гол зорилго нь өмнө нь үзүүлж байсан зөвлөмжийн хэрэгжилт, тайлантай танилцах юм. 

Мөн үнийн статистикийн чиглэлээр хорооны ажилтнуудад сургалт зохион байгуулж, хэрэглээний үнийн индекс болон үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тооцоог сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч, бодитой ажлуудыг хэрэгжүүлэх юм. Үндэсний статистикийн хороо ОУВС-тай 1991 оноос идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. ҮСХ-ны дарга А.Ариунзаяа манай хоёр байгууллагын хоорондох хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй зөвлөх үйлчилгээ нь статистикийн чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолж, талархал илэрхийллээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :