Нийтэлсэн: 2017 он 04 сар 21. 09 цаг 08 минут

2017 оны 4-р сарын 19-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 19-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 6.2 хувь, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, үхрийн цул махны үнэ 4.4 хувь, адууны ястай махны үнэ 28.5 хувь, ямааны ястай махны үнэ 10.3 хувиар өссөн байна.  Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, ямааны ястай махны үнэ 6.7 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 4-р сарын 19-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7090 төгрөг, үхрийн /ястай/ мах 8040 төгрөг, үхрийн цул мах 9400 төгрөг, адууны /ястай/  мах 6200 төгрөг, ямааны /ястай/  мах 5150 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 4-р сарын 19-ний байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 19-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 3.3 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 19-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 7.1 хувь, луувангийн үнэ 9.8 хувь, байцааны үнэ 5.8 хувь, сонгины үнэ 1.9 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ 0.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 1.4 хувь, луувангийн үнэ 7.0 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ 0.3 хувиар өсч, байцаа болон сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 19-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.3 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.4 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

 Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.                                                                      

             

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 4-р сарын 19




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :