Нийтэлсэн: 2017 он 04 сар 27. 17 цаг 12 минут

2017 оны 4-р сарын 26-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 4.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.7 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 26-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.5 хувь, үхрийн ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн цул махны үнэ 3.0 хувь, адууны ястай махны үнэ 38.3 хувь, ямааны ястай махны үнэ 10.0 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны ястай махны үнэ 7.7 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны ястай махны үнэ 0.3 хувиар буурсан байна. 2017 оны 4-р сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7375 төгрөг, үхрийн /ястай/ мах 7920 төгрөг, үхрийн цул мах 9280 төгрөг, адууны /ястай/  мах 6675 төгрөг, ямааны /ястай/  мах 5135 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 4-р сарын 26-ны байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.6 хувь, савласан дээд гурилын үнэ 3.6 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.6 хувь, савласан дээд гурилын үнэ 3.6 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар буурсан байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 26-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.4 хувиар буурсан байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 5.0 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 4.1 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 26-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 9.1 хувь, луувангийн үнэ 12.2 хувь, байцааны үнэ 2.3 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ 33.7 хувь, сонгины үнэ 15.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 2.2 хувь, луувангийн үнэ 2.7 хувиар буурч, байцааны үнэ 3.8 хувь, хүрэн манжингийн үнэ 33.6 хувь, сонгины үнэ 17.8 хувиар өссөн байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 4-р сарын 26-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.8 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 4.3 хувиар буурч, задгай сүүний үнэ 3.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.5 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.9 хувиар буурч, задгай сүүний үнэ 3.8 хувиар өссөн байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.6 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.3 хувиар өссөн байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

                                                                       

         ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 4-р сарын 26




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :