Нийтэлсэн: 2017 он 05 сар 04. 16 цаг 25 минут

1. Үндэсний  Статистикийн  Хороо нь Эмэгтэйчүүдийн  эрүүл  мэнд, амьдралын туршлага судалгааг  хэрэгжүүлэх  зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах  гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулж буй зөвлөхийн  үйлчилгээ  үзүүлэх  хүсэлтэй  этгээдийг  мэдүүлгээ  ирүүлэхийг  урьж  байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, эмэгтэйчүүд  эрүүл  мэнддээ анхаарах, үйлчилгээ авах, өөрсдийгөө хамгаалах арга барил, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, түүний чанарыг тодорхойлох, тоон судалгаагаар цуглуулах боломжгүй  мэдээллийг  цуглуулах зорилготой  болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг  гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (байгууллагын гэрчилгээний хуулбар, татвар, нийгмийн даатгал, шүүхийн байгууллагын  тодорхойлолт,  ижил  төрлийн  ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор  зөвлөхүүд   түншлэлийн   хэлбэрээр  оролцож  болно.

4. Сонирхсон    этгээд  нэмэлт  мэдээллийг 2017 оны  05  дугаар  сарын  15-ны өдрийн 17  цаг 00  минут  хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017  оны 05 дугаар сарын  16-ны 11 цаг 00  минутын дотор ирүүлнэүү.

 

 

Сүхбаатар  дүүрэг,  Бага  тойруу  44,  Засгийн  газрын  III  байр,

Үндэсний  статистикийн  хороо, III давхарт  313  тоот, Утас: 329940




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :