Нийтэлсэн: 2017 он 05 сар 11. 18 цаг 56 минут

2017 оны 5-р сарын 10-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.3 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 10-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.0 хувь, үхрийн ястай махны үнэ 4.2 хувь, адууны ястай махны үнэ 3.3 хувь, ямааны ястай махны үнэ 1.6 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 1.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны ястай махны үнэ 1.4 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 1.4 хувь, адууны ястай махны үнэ 1.2 хувиар өссөн байна. 2017 оны 5-р сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7225 төгрөг, үхрийн /ястай/ мах 8325 төгрөг, үхрийн цул мах 9195 төгрөг, адууны /ястай/  мах 6525 төгрөг, ямааны /ястай/  мах 5065 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 5-р сарын 10-ны байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.5 хувь, савласан дээд гурилын үнэ 2.7 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 10-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 2.2 хувиар, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 10-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 2.9 хувиар буурч, төмсний үнэ 0.5 хувь, байцааны үнэ 3.9 хувь, хүрэн манжингийн үнэ 25.8 хувь, сонгины үнэ 11.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сонгины үнэ 3.0 хувиар буурч, төмсний үнэ 3.0 хувь, луувангийн үнэ 2.2 хувь, хүрэн манжингийн үнэ 2.0 хувиар өсч, байцааны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 10-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.7 хувиар буурч, задгай сүүний үнэ 1.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.  Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү                                                                       

            

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 5-р сарын 10




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :