Нийтэлсэн: 2017 он 05 сар 13. 17 цаг 02 минут

Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдоржоор ахлуулсан сургалтын баг Орхон аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулж байна. Тодруулбал, багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад мэдлэг олгох, чадавхийг бэхжүүлэх сургалтыг Эрдэнэт  хотод эхлүүллээ. Сургалтад 24 багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан хоёр ажилтан, статистикийн хэлтсийн 10 ажилтан, нийт 36 хүн хамрагдаж байгаа юм. Сургалтын үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан манлайлагчдыг шагнаж урамшуулав. Үндэсний Статистикийн Хорооны "Хүндэт жуух"-аар статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганцэцэг, "Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр мэргэжилтэн М.Пүрэвмааг шагнасан юм. Сургалт хөтөлбөрийн дагуу “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг”, Хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго хэрэглээ зэрэг өргөн сэдэвтэй болж байгаа билээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :