Нийтэлсэн: 2017 он 05 сар 15. 18 цаг 01 минут

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаар ахлуулсан баг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тодруулбал, тус аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран Багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтны чадавхийг бэхжүүлэх сургалтыг өнгөрсөн бямба, ням гарагт Өлгий хотод зохион байгуулсан юм.

Сургалтад 102 хүн хамрагдсан бөгөөд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудыг ҮСХ-ны шагналаар шагнав. Үндэсний статистикийн хорооны “Жуух бичиг”-ээр Буянт сумын төрийн сангийн мэргэжилтэн Р.Самдан, Булган сумын төрийн сангийн мэргэжилтэн З.Еркетай, “Хүндэт жуух бичиг”-ээр Алтай сумын Бардам багийн Засаг дарга Ж.Шайзада, Өлгий сумын багийн Засаг дарга Б.Төлеубек нарыг шагналаа. Сургалтын гол зорилго нь багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудад албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, ажилтнуудын үүрэг хариуцлага, манлайлал, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийн талаар шинэ мэдлэг олголоо. Үүнээс гадна Хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн сан болон бусад мэдээллийн сангуудын хэрэглээ, компьютерын ашиглалтын практик дадлага олгох сургалт явууллаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :