Нийтэлсэн: 2017 он 05 сар 16. 11 цаг 29 минут

Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд Багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтыг 16 аймагт амжилттай зохион байгуулаад байна. Тус сургалт нь өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Сургалтыг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагаар ахлуулсан баг болон Аймгийн статистикийн хэлтэс хамтран зохион байгуулж байна.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нар нээлтэд оролцож, тус сургалтад хамрагдаж байгаа 17 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан, 91 багийн Засаг дарга нарт амжилт хүсэж үг хэллээ. Сургалтын гол зорилго нь багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудад албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, ажилтнуудын үүрэг хариуцлага, манлайлал, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийн талаар шинэ мэдлэг олгох юм. Мөн хоёр өдөр үргэлжлэх сургалтаар эдийн засгийн болон өрхөд суурилсан судалгаа, хүн ам, өрхийн мэдээллийн сан болон мал тооллогын мэдээллийн сангийн талаар сургалт явуулна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :