Нийтэлсэн: 2017 он 05 сар 18. 15 цаг 04 минут

2017 оны 5-р сарын 17-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 17-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.5 хувь, үхрийн ястай махны үнэ 3.7 хувь, үхрийн цул махны үнэ 2.0 хувь, адууны ястай махны үнэ 5.2 хувь, ямааны ястай махны үнэ 5.0 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 3.6 хувь, адууны ястай махны үнэ 1.9 хувь, ямааны ястай махны үнэ 3.4 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурсан байна. 2017 оны 5-р сарын 17-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7330 төгрөг, үхрийн /ястай/ мах 8280 төгрөг, үхрийн цул мах 9530 төгрөг, адууны /ястай/  мах 6650 төгрөг, ямааны /ястай/  мах 5235 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 5-р сарын 17-ны байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.8 хувь, савласан дээд гурилын үнэ 2.7 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.3 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 17-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 2.2 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар буурсан байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 17-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 6.5 хувиар буурч, төмсний үнэ 4.2 хувь, байцааны үнэ 0.1 хувь, хүрэн манжингийн үнэ 70.1 хувь, сонгины үнэ 16.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 3.8 хувь, байцааны үнэ 3.6 хувиар буурч, төмсний үнэ 3.6 хувь,  хүрэн манжингийн үнэ 35.2 хувь, сонгины үнэ 4.1 хувиар өссөн байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 17-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар буурч, задгай сүүний үнэ 2.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.5 хувь, задгай сүүний үнэ 1.7 хувиар өссөн байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.0 хувиар буурсан байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.9 хувиах буурсан байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

                                                                       

  ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 5-р сарын 17




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :