Нийтэлсэн: 2017 он 05 сар 23. 17 цаг 58 минут

“Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд үнэ цуглуулагчдад зориулсан сургалтыг Үндэсний статистикийн хороон дээр зохион байгуулж байна. Тодруулбал, орон нутгийн үнэ цуглуулагчдад зориулсан сургалт өчигдөр эхэлсэн бөгөөд 24-нийг хүртэл үргэлжлэх юм. Сургалтад дүүрэг, нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн ажилтнууд хамрагдаж байна. Үүнээс гадна нийслэлийн үнэ цуглуулагчдад зориулсан сургалтыг ирэх пүрэв гарагаас 26-ны хооронд зохион байгуулна.

Олон Улсын Өртгийн Зэрэгцүүлэлтийн Хөтөлбөр /ОУӨЗХ/ нь дэлхийн улс орнуудын дундаж баялгийг худалдан авах чадварын паретитад шилжүүлэн харьцуулах боломжийг бүрдүүлдэг дэлхий нийтийг хамарсан хөтөлбөр. Гол зорилго нь дотоодын нийт бүтээгдэхүүн, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг худалдан авах чадварын паретитаар тооцох, түүнд шаардагдах мэдээллийг цуглуулах, уг чиглэлээр улс орнуудын статистикийн байгууллагын үнийн статистикийг хөгжүүлэх явдал юм. Сонирхуулахад, Монгол Улс 2017-2019 онд явагдах Олон Улсын Өртгийн Зэрэгцүүлэлтийн Хөтөлбөрт  Ази Номхон Далайн бүсийн 22 улсын хамт оролцоно.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :