Нийтэлсэн: 2017 он 05 сар 25. 17 цаг 54 минут

2017 оны 5-р сарын 24-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.4 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 24-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 1.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, ямааны ястай махны үнэ 5.0 хувиар өсөж, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, адууны ястай махны үнэ 1.1 хувиар буурсан байна.                                             

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 2.3 хувь, үхрийн цул махны үнэ 2.0 хувь, адууны ястай махны үнэ 6.0 хувиар буурч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 

2017 оны 5-р сарын 24-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7200 төгрөг, үхрийн /ястай/ мах 8090 төгрөг, үхрийн цул мах 9340 төгрөг, адууны /ястай/  мах 6250 төгрөг, ямааны /ястай/  мах 5235 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 5-р сарын 24-ний байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.8 хувь, савласан дээд гурилын үнэ 2.7 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 24-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 1.8 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 24-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.5 хувь, луувангийн үнэ 14.9 хувь, байцааны үнэ 2.7 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ 60.1 хувь, сонгины үнэ 11.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 8.3 хувь, луувангийн үнэ 8.9 хувь, байцааны үнэ 2.9 хувь,  хүрэн манжингийн үнэ 5.8 хувь, сонгины үнэ 3.9 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 5-р сарын 24-ний байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.8 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.7 хувиар буурч, задгай сүүний үнэ 2.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсөж, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 4.9 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар буурсан байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.8 хувиар өсөж, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ  үзнэ үү                                                                       

             

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2017 оны 5-р сарын 24

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :