Нийтэлсэн: 2017 он 06 сар 16. 14 цаг 01 минут

Махны дундаж үнэ: 2017 оны 6-р сарын 14-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 7.3 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, адууны ястай махны үнэ 8.2 хувь, ямааны ястай махны үнэ 4.2 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.6 хувь өссөн байна. 

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.2 хувь, адууны ястай махны үнэ 4.1 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувиар буурч, үхрийн ястай болон цул махны үнэ өөрчлөлтгүй байна. 

2017 оны 6-р сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6710 төгрөг, үхрийн /ястай/ мах 8150 төгрөг, үхрийн цул мах 9590 төгрөг, адууны /ястай/  мах 5875 төгрөг, ямааны /ястай/  мах 4965 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 6-р сарын 14-ний байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.1 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.4 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.1 хувиар буурч, савласан дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 6-р сарын 14-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсөж, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. 

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 6-р сарын 14-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувь, луувангийн үнэ 5.6 хувь, байцааны үнэ 14.0 хувь, хүрэн манжингийн үнэ 2.0 хувь, сонгины үнэ 1.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 0.6 хувиар өсч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 6-р сарын 14-ний байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 4.4 хувь, задгай сүүний үнэ 8.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 6.3 хувь, задгай сүүний үнэ 7.8 хувиар буурсан байна.

Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :