Нийтэлсэн: 2017 он 06 сар 29. 18 цаг 55 минут

Махны дундаж үнэ: 2017 оны 6-р сарын 28-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.9 хувь, үхрийн ястай махны үнэ 7.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.1 хувь, адууны ястай махны үнэ 18.4 хувь, ямааны ястай махны үнэ 11.9 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, адууны ястай махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 8.1 хувиар буурсан байна.

2017 оны 6-р сарын 28-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6520 төгрөг, үхрийн /ястай/ мах 7600 төгрөг, үхрийн цул мах 8960 төгрөг, адууны /ястай/  мах 5225 төгрөг, ямааны /ястай/  мах 4565 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 6-р сарын 28-ны байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.1 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.4 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.1 хувиар буурч, савласан дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 6-р сарын 28-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсөж, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 6-р сарын 28-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувь, луувангийн үнэ 5.6 хувь, байцааны үнэ 14.0 хувь, хүрэн манжингийн үнэ 2.0 хувь, сонгины үнэ 1.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 6-р сарын 28-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 6.6 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 6.9 хувь, задгай сүүний үнэ 14.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.7 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.1 хувь, задгай сүүний үнэ 6.3 хувиар буурсан байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :