Нийтэлсэн: 2017 он 07 сар 05. 17 цаг 33 минут

“Монгол Улсын Статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжил-2030” семинар болж байгаатай холбогдуулан “21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” (PARIS21) байгууллагын бүсийн хөтөлбөр зохицуулагч, хүндэт Милисент Гей Тежада, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзлаа. Дээрх семинарын талаар болон дууссаны дараа хэлэлцүүлэг хийх талаар санал бодлоо хуваалцсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Монгол Улсын бодлого, шийдвэрт нөлөөлөх статистикийн салбарт чухал ач холбогдолтой  дээрх семинарт бүх яам болон холбогдох байгууллагууд оролцож байгаа нь сайшаалтай. Манай улс статистик мэдээллээ илүү сайжруулахын тулд олон улсын тусламж, дэмжлэг авах шаардлагатай. Тодруулбал, боловсон хүчний хувьд хангалттай нөөцтэй ч мэдээллээ цуглуулах техник, хэрэгсэл, материаллаг баазаас эхлээд цөөнгүй бэрхшээл бий. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд гадна, дотнын байгууллагатай хамтарч ажиллах, хүрээгээ улам өргөжүүлэх нь чухал” гэв. Харин “Парис 21” байгууллагын төлөөлөгч хадагтай Милисент Гей Тежада манай статистикийн байгууллагын хууль, эрх зүйн орчин бусад хөгжиж буй улстай харьцуулахад улсын бодлого, шийдвэр, тогтвортой хөгжлийн зорилготой уялдаа холбоотой, харьцангуй сайн байгааг дурдав. Мөн тэрбээр статистикийн үйл ажиллагааг аль ч талаасаа дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :