Нийтэлсэн: 2017 он 06 сар 30. 10 цаг 53 минут

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017.06.30

Тендер шалгаруулалтын нэр: Статистикийн мэдээллийг цуглуулах, нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх нийтийн хүртээл болгох бүхий л үе шатанд газарзүйн мэдээллийн сан, орон зайн дүн шинжилгээ хийх шаардлагын дагуу болох ArcGIS for Server Enterprise Advanced (Windows)  License-10.5” програмуудыг “Сургалт судалгааны чиглэлээр ашиглах газарзүйн мэдээллийн системийн программ хангамж   нийлүүлэх  нийлүүлэгчийг  сонгон шалгаруулах

    Тендер  шалгаруулалтын  дугаар:  ҮСХ-2017/02

            Үндэсний статистикийн хороо  нь Статистикийн мэдээллийг цуглуулах, нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх нийтийн хүртээл болгох бүхий л үе шатанд газарзүйн мэдээллийн сан, орон зайн дүн шинжилгээ хийх шаардлагын дагуу болох     ArcGIS for Server Enterprise Advanced (Windows)  License-10.5” програмуудыг “Сургалт судалгааны чиглэлээр ашиглах газарзүйн мэдээллийн системийн программ хангамж нийлүүлэх  нийлүүлэгчийг  сонгон шалгаруулах эрх  бүхий  тендерт оролцогчдоос  ҮСХ-2017/02  дугаартай   тендерт   битүүмжилсэн  тендер  ирүүлэхийг  урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  иж  бүрдэл  бүрийг  нь  50 000  /тавин мянган/  төгрөгөөр  худалдан  авч  болно.

Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор  хүчинтэй  байна.

Тендерт  оролцогч  нь  Санхүүгийн  болон  туршлагын  дараах  шаардлагыг  хангасан  байна.

Үүнд:

  1. Борлуулалтын  хэмжээ: Сүүлийн 2 жил 2015, 2016 онуудын борлуулалтын дундаж орлого  санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй байна.
  3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт ирүүлнэ.
  4. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн  2  жил  2015, 2016 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлнэ. 
  5. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй
  6. Тендерийн баталгааны үнийн дүн: “3 600 000  /гурван  сая зургаан зуун мянган/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг  2017  оны 07-р сарын 17-ний өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө  доорх  Сүхбаатар  дүүрэг,  Бага  тойруу  44,  Засгийн  газрын  III  байр, Үндэсний  статистикийн хороо,     III давхарт  313   тоот   хаягаар  ирүүлэх  ба  нээлтэд  оролцох  хүсэлтэй  тендерт  оролцогчдыг байлцуулан тендерийг 2017  оны 07-р сарын 17-ний  өдрийн, 10 цаг 30  минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй:

Дотоодын давуу эрх тооцохгүй:

Банкны нэр:           Төрийн сан

Дансны дугаар:   100900026001

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүхбаатар  дүүрэг,  Бага  тойруу  44,  Засгийн  газрын  III  байр,

Үндэсний  статистикийн  хороо, III давхарт  313  тоот, Утас: 329940



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :