Нийтэлсэн: 2017 он 07 сар 16. 17 цаг 45 минут

Үндэсний статистикийн хорооны даргын урилгаар Япон Улсын Статистик Мэдээллийн Зөвлөгөө, Дүн Шинжилгээний Хүрээлэн (СИНФОНИКА) –гийн Ерөнхийлөгч Сейкен Сугиура, дарга Акихико Ито, удирдах зөвлөлийн гишүүн Коши Кихара нар Монгол Улсад  энэ сарын 9-14-ний өдрүүдэд албан айлчлал хийлээ. Энэ оны хоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Япон улсын Токио хотод СИНФОНИКА буюу Япон Улсын Статистик Мэдээллийн Зөвлөгөө, Дүн Шинжилгээний Хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээг таван жилээр шинэчлэн байгуулж, үзэглэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор дээрх хүрээлэнгийн Ерөнхийлөгч болон төлөөлөгчид манай улсад наадмын үеэр айлчилсан юм.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа СИНФОНИКА-гийн дэмжлэгтэйгээр ҮСХ-ны албан хаагчдыг Япон улсад сургалтад хамруулж байгаа нь боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд иэхээхэн хувь нэмэр оруулж буйг онцолж хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мөн гаднын зочдын айлчлал Үндэсний баяр наадмын үеэр таарсан учир манай улсын түүх соёлтой танилцсан юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :