Нийтэлсэн: 2017 он 07 сар 28. 09 цаг 30 минут

Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд Италийн Ром хотод “Статистикийн мета мэдээллийн санг хөгжүүлэх” чиглэлээр танилцах айлчлалд оролцлоо. Тодруулбал, Мэдээлэл технологийн газрын дарга Л.Мягмарсүрэнгээр ахлуулсан баг дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн хүрээнд статистикийн мета мэдээллийн санг хөгжүүлэх үйл ажиллагааны загварууд, мэдээлэл технологийн үйл ажиллагааны бүтэц (architecture), ангилал, статистикийн үзүүлэлт, тооллого, судалгааны чанарын удирдлага, мета мэдээллийн сан, микро мэдээллийн санг цуглуулах, тархаах стратеги зэргийг Итали улсад хэрхэн шийдвэрлэсэн талаар туршлага судаллаа. Мөн статистикийн үйл ажиллагааны (GSBPM), мэдээллийн сангийн ерөнхий загвар (GSIM)-ыг нэвтрүүлэх уялдуулах зэрэг цогц асуудлын хүрээнд хэрхэн оновчтой шийдэл гаргасан, одоо үйл ажиллагаандаа шинээр юу хэрэгжүүлж байгаа зэргийг судлахаас гадна Монгол Улсын статистикийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан, мета мэдээллийн сангийн өнөөгийн байдлын талаар харилцан санал солилцов.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :